Баянзүрх хайрханы хишиг барилдаан болно

Баянзүрх хайрханы хишиг барилдаан өнөөдөр 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал гэхэд болох юм. Монгол бөхийн үндэсний холбоо, "Бридж" групп хамтран зохион байгуулж буй тус барилдааны үеэр үзэгчдээс хагас саятан хоёр, азтай үзэгч хоёрыг тус тус тодруулах юм байна. Цагаан сарын барилдаантай дүйцэх дөрвөн уулын хишиг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглодгоороо онцлогтой юм. 2007 оноос эхлэн зохиогдож эхэлсэн "Баянзүрх хайрханы хишиг" барилдаанд улсын аврага Г.Эрхэмбаяр хоёр түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ду.Батбаяр нар тус бүр нэг түрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ