Монголын дугуйчид Тяньжиныг шуугиуллаа

БНХАУ-ын Тяньжин хотноо үргэлжилж буй Зүүн өмнөд Азийн тоглолтын дугуйн тэмцээнд оролцож байгаа манай шигшээ багийн гишүүн, “Авто зам” клубын тамирчин А.Алтансүх мөнгө, “Алдар” спорт хорооны дугуйчин Г.Төгөлдөр хүрэл медаль зүүлээ. Өөрөөр хэлбэл, манай дугуйчид Тяньжиныг шуугиуллаа гэсэн үг. УИХ-ын гишүүн, Монголын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан амжилт гаргасан тамирчдадаа талархал илэрхийлжээ.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ