Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн маргааш 08:00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг шинэ зарчмаар явуулах бөгөөд дүүргийн удирдлагууд цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн нийслэлийн шуурхай төвд ирсэн иргэдийн гомдол, саналын талаар танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ