“Backstreet Boys”-ын тоглолтыг 100 мянгаар үзнэ

Ирэх зургадугаар сарын 15-нд “Буянт Ухаа” спорт цогцолборт бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болсон “Backstreet boys” хамтлагийн тоглолтын билет дунджаар 100 мянган төгрөг байх гэнэ.Тасалбарыг MLTR хамтлагийн тоглолтынх шиг карт хэлбэрээр борлуулах юм байна. Картан дээр “Backstreet boys” хамтлагын гишүүдийн зураг байх учраас дизайнаа гаргаад тэдэнд явуулсан аж. Тоглолтыг “Evento” ХХК, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй юм.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ