Н.Удвалын алхалтад 600 гаруй хүн нэгдлээ


“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагуудын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамт өглөөний алхалтад оролцлоо. Алхалтын өмнө ахмадууд Эрүүл мэндийн яам дээр өглөөний цай ууж, халуун яриа өрнүүлсээр алхалтаа эхлүүлсэн юм. Тэд Хүүхдийн паркийг нар зөв тойрон Төв номын сангийн хажуугаар гарч ЭМЯ дээр иржээ. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн төлөөллүүд оролцсон юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ