9227 иргэнд ипотекийн зээл шинээр олгоно

Монгол банкны мэдээгээр өмнө олгосон ипотекийн зээлээс 794.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16351 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 459.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 618 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 9227 иргэнд 530.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ