Дуучин А.Түмэн-Өлзий СТА боллоо


Дуучин Алгаагийн Түмэн-Өлзий өнгөрсөн баасан гарагт “Баясгалантай сайхан” тоглолтоо хийсэн.Тэрбээр анхны бие даасан тоглолтоо аавдаа зориулж хийсэн бөгөөд удаан хугацаанд бие нь чилээрхэж, багагүй сандаргасан аавыгаа урт насалж, удаан жаргахыг ерөөн анхны бие даасан тоглолтоо хийсэн хэмээн хоолой зангируулан өгүүлсэн юм. Харин тэрбээр анхны бие даасан тоглолтынхоо үеэр ССАЖ-ын яамнаас “СТА” хэмээх хүндтэй цол тэмдэг гардан авсан билээ. Түүний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ