Х.Лхагвасүрэнгийн клипэнд найзууд нь оролцох боломжтой

Монголын рок попын шилдгүүдийн нэг "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хөгжмийн зохиолч Л.Балхжавтай хамтран найзын тухай шинэ уран бүтээл хийхээр болжээ. Энэхүү дууныхаа клипэнд маш сайн найзуудын хамтдаа авахуулсан чанарын шаардлага хангасан зургийг оруулахаар болсон байна. SKIN studio дээр хийгдэх уг дууны клипэнд зургаа оруулах хүсэлтэй залуус studio_skin @yahoo.com хаягруу явуулах боломжтой гэдгийг дуучин Х.Лхагвасүрэн өөрийн фэйсбүүк хуудсандаа мэдэгдсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ