Утаа багатай зуухыг 29-36 мянган төгрөгөөр худалдаалж байна

Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар төсөл” хэрэгжиж 45 мянган айлд утаа багатай зуухыг хямдралтай үнээр борлуулyна. Энэхүү ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр тав, бусад дөрвөн дүүрэгт тус бүр хоёр борлуулах төв ажиллаж байна. Энэхүү зуухыг авахын тулд оршин сууж буй хороондоо албан ёсны бүртгэлтэй, амьдардаг байх шаардлагатай. Мөн өнгөрсөн жил төсөлд хамрагдаж байгаагүй иргэд байх ёстой. Шинэ зуухаа аваад хуучин зуухаа хураалгана.“Өлзий”, “Дөл”, “Талст” зэрэг дөрвөн төрлийн зуухаас сонголт хийх боломжтой. Үнийн хувьд 29-36 мянган төгрөгөөр худалдаалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ