Махны дундаж үнэ өсчээ

Аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн байдлаар махны дундаж үнэ өсчээ. Тухайлбал, хонины нэг килограмм ястай мах дунджаар 6950 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7880 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 100 төгрөгөөр, харин цул мах нь 190 төгрөгөөр өсчээ. Мөн хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 40 төгрөг, цул нь 270 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хүчит Шонхор", "Баянзүрх", "Хар Хорин" хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр зарагдаж байв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ