Монголд анх удаа 6 кг хүүхэд төрлөө


Өнгөрсөн 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт 6 кг жинтэй хүү төржээ. Энэ нь Мөрөн суманд төдийгүй, Монгол Улсын хэмжээнд анх удаа төрж буй хамгийн том хүүхэд юм байна. Одоо эх хүү хоёрын бие маш сайн байгаа бөгөөд Нарантуяагийн хувьд энэ нь хоёр дахь төрөлт нь юм байна. Тэрээр 6 жилийн өмнө 4,8 кг жинтэй хүү төрүүлж байжээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ