“Урлагийн залуу манлайлагч-2013” тэтгэлэгт хөтөлбөрт оролцоорой

 

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бээжин дэхь Норвегийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Урлагийн залуу манлайлагч-2013” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөрийн үндсэн зорилго:

  • Залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, манлайлалын чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд зориулан урлагийн менежмент болон бусад холбогдох сургалтыг зохион явуулах замаар соёл урлагийн ирээдүйн удирдагчдыг төрүүлэх зорилготой. 

Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг: 

  • Хөтөлбөрийн хүрээнд урилгаар урлагийн манлайлал, менежмент, маркетингийн чиглэлийн олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд оролцоно.  

Үндсэн шаардлага:

18-25 хүртэлх насны, залуу уран бүтээлчид (жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, менежер, дизайнер, зураач, гм...), оюутан сурагчид оролцох боломжтой.

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Англи хэлний тодорхой мэдлэгтэй
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвар
  • Аливаа сургууль, байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг сургуулийн захиргаа, ажил олгогчоосоо авсан байх
  • Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар
  • Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах эрмэлзэл
  • Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чадвар

Өргөдлийн хамт ирүүлэх бичиг баримт

  • Тодорхойлолт- (хувь хүн болон сургалтын тодорхойлолт)
  • Товч намтар (дээд тал нь 2 хуудас)
  • Уран бүтээлийн намтар  болон зохион байгуулж байсан ажлын  танилцуулгыг дараах байдлаар бэлтгэн хавсаргах.

Үүнд: 

Холбогдох гэрэл зураг,

Танилцуулга,

Өргөдлийн маягт зэргийг CD эсвэл DVD дээр авчирна.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгтхөтөлбөрийн тусгай хороо хийж анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Эцсийн дүнг 2013 оны 5-р сард зарлана.

Үр дүн:

Хөтөлбөрийн үр дүнд сонгогдсон оролцогчид урлагийн менежмент, манлайлал, маркетингийн мэдлэгтэй болох ба оролцогчид олон улсын стандартад нийцсэн өөрсдийн уран бүтээлийн танилцуулгыг МУЗ зөвлөхтэй хамтран бэлтгэх болно.

Өргөдлийн маягт болон хугацаа

  • Өргөдлийн маягтыг МУЗ-ийн веб хаягаар болон доорх хаягаар авна уу

http://www.scribd.com/doc/136867426/Application-Form-for-Young-Leaders-Program

  • Өргөдлийг холбогдох материалын хамт  2013 оны 5-р сарын 1-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.
  • Өргөдөлтэй холбоотой асуултыг МУЗ-ийн Хөтөлбөр зохицуулагч Б.Оюунсүрэнтэй 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу. 

Хаяг:         Монголын Урлагийн Зөвлөл

                  ДельтаТөв /Урт цагааны зүүн урд талд/

                  Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ