П.Өлзийсайханы өмгөөлөгчид эрүү үүсгэжээ

Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “ Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг нь хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэллээ.

Учир нь өмгөөлөгч Л.Баттогтох нь 2013 оны есдүгээр сарын 30-нд хэвлэлийн бага хурал сүр дуулиантайгаар зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулан мэдээлэл хийхдээ өөрийн үйлчлүүлэгч болох гэмт хэрэг үйлдээд цагдан хоригдож байгаа “Сэлэнгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг прокурорууд зохиомол хэрэгт ял тулгаж, заавал хэрэгт унагах гээд улайрч байна, үүнийг Сэлэнгэ аймгийн орлогч прокурор ш.Болд-Эрдэнэ захиалан өш хонзонгоо авахын тулд худал мэдээлэл өгч, хэрэг үүсгүүлэн хорьж, хэлмэгдүүлж байна” гэж мэдэгдсэн юм.

Гэтэл Ш.Болд-Эрдэнэ нь одоогийн П.Өлзийсайханыг хорьж, мөрдсөн эрүүгийн хэрэгт өмнө нь ч, одоо ч ямар нэг байдлаар огт хамааралгүй байхад түүнийг ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж доромжилсон нь шууд нотлогдсон бөгөөд П.Өлзийсайханыг хорьж шалгаж байгаа гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлох баримтуудаар батлагдаж, хуулийн дагуу хорьж шалгах шаардлагатай байгаа гэж албаны эх сурвалжаас мэдээллээ.

Өмгөөлөгч Л.Баттогтох нь яагаад ингэж бусдыг үндэслэлгүйгээр гүтгэх болсон шалтгаан нь П.Өлзийсайхан болон АТГ-ын мөрдөн байцаагч Бат-олзвой гэгчтэй нийлж Ш.Болд-эрдэнийг хилс хэрэгт ял шийтгүүлсэнийг өмнө нь прокуророос шалгаад нотолж, шүүхээр оруулсан бөгөөд дээрх этгээдүүд танил тал ах дүүгээ ашиглан хэргээс мултарч чадсан гэх асуудал үүсээд байгаа бөгөөд Болд-Эрдэнийг хилс хэрэгт бусдаар гүтгүүлж, хохироосон гэдэг асуудал ч үнэний ортой болох нь эхнээсээ ийнхүү баримттайгаар илэрч байна.

Шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа П.Өлзийсайханы хэргийн шийдвэрт хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлж, бусдын анхаарлыг татах гэсэн башир аргаа энэ удаа тэд хэрэгжүүлж чадсангүй.

Харин ч эдгээр хүмүүс хуульчийн ёс зүйгээ умартан, албаны эрх хэмжээгээ хортойгоор ашиглан бусдыг гүтгэх, бусдаар гэмгүй хүнийг гүтгүүлэн гэмтэн болгож өшөө хорслоо авч хохироодог гэх асуудал ийнхүү үнэн болж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ