Зоя Голубеваг М.Одгэрэл зогсоолоо
Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13 дахь өрөг онц сонирхолтой тоглолт олонтой байлаа. Тухайлбал, тэмцээнийг хошуучилж яваа дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн домогт даамчин Зоя Голубеваг манай даамчин, тус тэмцээний хамгийн залуу оролцогч, 15 настай дэд мастер М.Одгэрэл хожиж, тасархай тэргүүлэхийг нь зогсоолоо.
Укрианы хоёр их мастер Д.Ткаченко, В.Мотричко эвийн гэрээ байгуулжээ. Харин Оросын даамчин, дэлхийн аварга цолыг хамгаалагч Т.Тансыккужина манай их мастер Э.Мандахнаранг хожжээ. Хэдийгээр хожигдсон ч, Зоя Голубева тэмцээнийг 18 оноогоор тэргүүлсээр байна. Орос, Укрианы даамчид түүний араас нэхэж явна.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ