Дулааны шугам суурилуулж байсан иргэн амиа алдав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 14, Аврах ажиллагааны таван дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах анги, аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, “Найрамдал” явах замд, МТ-ын ШТС-ын зүүн талд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах гал унтраах 11 дүгээр ангийн тасгийг гаргахад дулааны шугам хоолой суурилуулж байсан компанийн ажилчдын таван ханатай гэр бүрэн шатсан байжээ.

Уг гал түймэрт иргэн 24 настай эрэгтэй өртөж нас барсныг цагдаагийн бүрэлдэхүүнд, 26 настай эрэгтэй, 23 настай эрэгтэй нар түлэгдэж гэмтсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ