Хийн буугаар айлган сүрдүүлжээ

Өнгөрсөн баасан гаригт СХД-ийн 12-р хорооны нэгдүгээр байрны арын зам дээр иргэн 39 настай эрэгтэй Т согтуурсан үедээ “Benz-200” автомашинтай явж байхдаа “ИЖ-79-8 BAIRAL” маркийн хийн буугаар бусдыг айлган сүрдүүлж танхайрсныг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн БЗД-ийн зургадугаар хорооны “Орчлон” ХХК-ийн захиалгаар “Есөн туг” ХХК-ийн гүйцэтгэл явуулж буй барилгын туслах иргэн 19 настай эрэгтэй Т нь нэгдүгээр давхраас унаж нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ