Охиныг аав нь биш ээж нь хөнөөжээ

Гурван настай охиныхоо толгойг заазуурдан тасалж амийг нь хороосон хэрцгий хэрэг Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан тухай бид саяхан мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийг охины аав үйлдсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм байна. Харин ээж нь энэ хэргийг үйлдсэн нь тогтоогджээ. Хэрэг өчигдөр гарсан бөгөөд цагдаагийнхан хэрэгтнийг баривчлаад байгаа аж.
Малчин эмэгтэй охиноо заазуурдаж толгойг нь тасалчихаад өөрийнхөө хүзүүг хэрчсэн бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын хүн эмнэлэг оёдол тавьж эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Энэ аймшигт хэргийг үйлдсэн ээж тус сумын Үдлэг багийн засаг дарга Төмөрбаатарынд малчнаар ажиллахаар очоод байжээ. Тэрээр өмнө нь малчнаар ажиллана гэж оччихоод тохиролцож чадалгүй буцсан байсан бөгөөд ахин ирээд байхдаа энэ хэргийг үйлдсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ