Бослого дэгдээсэн 400 хүнийг баривчиллаа

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Хойд Кавказын цагаачид Егор Шербаков гэгч залууг найз бүсгүйнх нь нүдэн дээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор Москва хотын өмнөд хэсэгт олон зуун хүн цагаачдын эсрэг жагсаал хийж үймээн дэгдээгээд байна.

CNN-ийн мэдээлснээр тэдгээр бослого үймээн дэгдээгчид хэрээс хэтэрч гудамж талбайг бусниулан, дэлгүүр хоршоог дээрэмдэн тоносон байна. Тиймээс цагдаа нар үймээнд оролцсон 400 орчим хүнийг баривчлан саатуулжээ.
Сүүлийн жилүүдэд ОХУ дахь үндэстнүүд хоорондоо зөрчил мөргөлдөөн гарах нь ихсээд байгаа хэмээн тэмдэглэжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ