Танилц JackJack

Тэр бол нэгэн үеийнхнийг байлдан дагуулж, Монголын рок попын ертөнцөд домог болсон “Элькондор” хамтлагийн дуучин Д.Жаргалсайханы шавь юм.
Эрдүү хоолойтой Д.Жаргалсайхан “Эгчмэд бүсгүй” дуугаараа алдартай, цөөхөн төрөх ховорхон хоолойтой гэгддэг.
Рок, попынхон дундаа хүчирхэг хоолойтойд тооцогддог мань эр одоо төрийн бус байгууллага байгуулан, мөн л урлагийнхаа чиглэлээр ажиллаж байгаа. Тэрээр өнгөрсөн зун Монголд “Ромео Жульетта”мюзиклыг найруулан тавих нүсэр ажлыг зохион байгуулсан нь Ази тивдээ л анхдагчид тооцогдсон.
Тэгвэл одоо ирээдүйтэй гэгдэж байгаа нэгэн дуучин залуугийн продюссерээр ажиллаж байгаа юм. Попын ертөнцөд цахиур хагална гэгдэж буй Jack хэмээх залуу дуучны анхны клип телевизүүдээр удахгүй цацагдаж эхлэх гэнэ. Jack-ийн анхны уран бүтээл ямар зохиомж, найруулгатай нь одоогоор нууц. Гэхдээ клипээ хэдийнэ хийчихсэн байгааг бодоход нэлээд сонирхол татам, нууцлаг бүтээл байх бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ