АТГ-аас Т.Энхболдсодонг саатуулав

“Чоно” группын захирал Т.Энхболдсодонг усдад их хэмжээний хахууль өгсөн, авсан" байж болзошгүй гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхлээд байгаа. Одоохондоо түүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байгаа.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Т.Энхболдсодонгийн мэдэлд “White house” зочид буудал, “Strings” шөнийн клуб, “Мишээл экспо” худалдааны төв, “Торго салон” “Blue sky” барилга зэрэг чамгүй олон байгууллага байдаг гэв.

Т.Энхболдсодон нь өнгөрсөн оны тэрбумтнуудын жагсаалтын 17-д бичигдэж байсан. Түүний хөрөнгийн хэмжээ 536 сая ам.доллар хэмээн тодорхойлогдсон.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ