Охиноо хөнөөсөн эхэд эрүү үүсгэлээ

Онц хэрцгий аргаар охиноо хөнөөсөн эхийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Өчигдөр эх нь охиныхоо толгойг заазуураар тасдсан аймшигт хэрэг гарсан байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрөгч ням гариг буюу өчигдөр Төв аймгийн Батсүмбэр суманд онц хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгахад СХД-ийн есдүгээр хороонд оршин суух 37 настай эмэгтэй Ж гэгч нь гурван настай, өөрийн охин М-ийг онц хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг гарсан байсан. Хэргийн газар дээр үзлэг хийж, гэмт этгээдийг баривчилж, эрүү үүсгэсэн.

-Ямар зүйл ангиар эрүү үүсгэсэн бэ?

-Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-ийн 2.12 буюу онц хэрцгий аргаар хүний амь нас хороосон гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна.

-Тэр эмэгтэй согтуу байсан юм болов уу?

-Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ