Барилгын хоёр давхраас унаж гэмтжээ

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Шинэ өргөө” ХХК-ийн барилгын хашаанд автомашин унаж хүн гэмтлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй Г гэгч нь авто машинаар тоосго буулгаж байгаад машинтайгаа унаж гэмтжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд “Чандмань холбоо”-ийн барилгаас унасан хүн байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад баригдаж байгаа барилгын хоёр давхраас хамгаалалтын албаны хамгаалагч ажилтай залуу унаж бэртжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг 25 настай эрэгтэй Г гэгч нь унаж гэмтсэн байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ