"Амин нүдэн" талархлын тоглолт болно

“Амин нүдэн”, “Үггүй хайр”, “Үймэрсэн сэтгэл ” зэрэг дуунуудаар нь та бид андахгүй МУГЖ дуучин, ая зохиогч Ч.Амаржаргалын "Амин нүдэн" талархлын тоглолт өнөөдөр, маргааш 19.00 цагаас Бөхийн өргөөнөө болно. Тоглолтод МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ С.Хүрэлбаатар, СТА Л.Банзрагч зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөхөөс гадна түүний "Сэтгэлд нуугдсан харц" цомогт багтсан шилдэг дуунууд эгшиглэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ