Картерийнхан Парист үдийн зоог барив

Урлагийн завгүй гэр бүлийнхэн Парист “Septime” ресторонд үдийн хоолоо идэж байх зуурт нууц нуранчид тэдний зургийг нь даржээ. Хосуудын бяцхан охин ойрдоо хэвлэлийнхний нүдэнд өртөөгүй байсан. Блю Айви охин бариу жинсэн өмд, цагаан фудболк, адидас брэндийн пүүз өмсчээ. Харин Бейонси маш энгийн хувцасласан байлаа.

Картерийнхантай таарсан хүмүүс бяцхан охиныг өхөөрдөж, тал талаас нь дуудаж байсан ч охин ердөө ч бишүүрхэлгүй тэдэн рүү харан инээж баяссан гэнэ.  

Хосууд хоёул тойрон аялан тоглолт хийж байгаа. Лхагва гаригт Бейонси Парист  "Grown Woman" тоглолтоо хийсэн юм.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ