Орон байрны хулгай буурахгүй байна

Өнгөрсөн бямба гаригт СХД-ийн нэгдүгээр хорооны ШУТИС-ын багш нарын хотхоны иргэн 46 настай эрэгтэй Э-н өвлийн сууцнаас мөнгөн аяга, цахилгаан хөрөө, цахилгаан харуул, зүсэгч зэрэг эд зүйлийг Дархан Уул аймгийн харъяат тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн 20 настай эрэгтэй М нь бусадтай бүлэглэн хулгайлсныг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Мөн ХУД-ийн 10-р хорооны Морингийн даваанд амьдрах иргэн 45 настай эрэгтэй Ц-н өвлийн сууцнаас SHARP/46”/ зурагт, халтар манан хөөрөг, булган малгай, дунд гарын мөнгөн аяга, марк тодорхойгүй DVD тоглуулагч алдагдсан хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Энэ мэтчилэн хулгайн хэрэг ихээр гарч байгааг Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлж буй бөгөөд, иргэдийг гэр орноо эзэнгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ