Өнөөдөр цэргүүд халагдана

Нийслэлийн Засаг даргын А/872 дугаар захирамжийн дагуу 2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явагдана. Харин 2012 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан дайчид өнөөдөр халагдаж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд халагдаад ирсэн дайчдыг ажлын байраар хангах, сургалтад хамруулах үүднээс олон ажил зохион байгуулж байгаа гэнэ. Тухайлбал, нийслэлийн болон дүүргийн цэргийн штабууд дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажлын байраар хангах өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Тиймээс өнөөдөр цэргээс халагдсан дайчид маань харьяа дүүрэгтээ, бичиг баримтаа бүрдүүлэн ажлын байр олгогч байгууллага эсвэл мэргэжлийн төвүүд дээр очиж, ажлын байр, сургалтад хамрагдах зэрэг үйлчилгээ авах боломжтой юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ