Орон сууцтай холбоотой гомдол их иржээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Онцгой байдлын газраас энэ сарын 06-ны өдрийн 08.00 цагаас энэдугаар сарын 13-ны 08.00 цагхүртэлШуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлын талаар танилцууллаа.
Долоо хоногийн хугацаандиргэдээс 76 санал хүсэлт, гомдол, мэдээлэл ирсэн бөгөөд зохих журмын дагуу ирсэн асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтад мэдэгдэж91 хувийг нь шийдвэрлэжээ. Нийт өргөдөл, гомдлын хамгийн их буюу 46,6 хувийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Сууц өмчлөгчдийн холбоотой гомдол эзэлж байгаабол цахилгаан эрчим хүч доголдсон асуудлаар 23,7 хувь нь буюу 18 иргэн нийслэлийн Шуурхай мэдээллийн төвд ханджээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ