"Найман шарга" захын ченжүүд иргэдийг залилжээ

БНХАУ-д явахаар "Найман шарга" зах дээр юан солиулсан иргэд залилуулжээ. Учир нь худалдаж авсан юанийх нь6000 нь хуурамч байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. Өмнө нь тус цагдаагийн хэлтэст юань худалдан авсан нь хуурамч байсан гэх гомдол хэд хэдэн удаа ирж байжээ.

Иймд худалдан авсан юанийнхаа сери дугаарыг бүртгэх, бичиж авах болон гар утсандаа бэхжүүлэх, их хэмжээний юаниар арилжаа наймаа хийхдээ баталгаатай банк болон санхүүгийн байгууллагаар төлбөр тооцоогоо хийж байхыг Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд сануулж байна.

Мөн таксинд болон жижиглэнгийн наймаа хийхдээ худалдагч, жолооч болон харилцаж байгаа хүнийхээ дүр төрхийг сайн таньж авч, үйлдлийг нь хянаж болгоомжтой харилцах, хариулт мөнгө, мөнгөн дэвсгэртийг байнга шалгаж, худалдан авахдаа нууцлалын зэрэглэл усан хээ байгаа эсэхийг шалгах, жинхэнэ валютыг хуурамчаас ялгах зохих мэдлэгтэй байхыг анхаарууллаа.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ