Өнөөдөр болох үйл явдал

-Улаанбаатар хотноо унадаг дугуйн замтай, дэлхийн хотуудын хэмжээнд дүйцэхүйц орчин үеийн болгохын төлөө санаачилга гарган ажиллаж байгаа залуучуудын бэлтгэсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагт Монголын залуучуудын холбооны хурлын танхимд болно.

-"Уур амьсгалд зохицсон хөгжлийн шийдэл: Онги, Түйн болон Байдраг голын сав газрын бэлчээрийн хүн-байгалийн тогтолцоо" сэдэвт уулзалт Пума империал зочид буудлын хурлын танхимд 09:00 цагаас эхэлнэ

-Ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж буй “Автобус-3” компанид Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар очиж ажилтануудтай уулзана. Уг компанийн захиргаа ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг боомилж, гишүүдийн татварыг зогсоосны улмаас хөдөлмөрийн маргаан үүссэн байна.

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 11:00 цагаас сүлжээ дэлгүүрүүдийн касс болон лангууны үнэ зөрдөг, цементийн үнийн асуудал, авто засварын газрууд, орон сууцны конторуудад хийсэн хяналт шалгалтуудын талаар мэдээлэл хийнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ