Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч ирлээ

Дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээн “Пума империал” зочид буудалд өнөөдөр өндөрлөнө. Үүнтэй холбогдуулан Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч Голландын иргэн Харри Оттен иржээ. Тэрбээр, өнөөдөр 16.00 цагт болох хаалтын ажиллагаа буюу медаль гардуулах ёслол, бусад арга хэмжээнд оролцох юм. Тэмцээний 14 өргийн дараах байдлаар Латвийн тамирчин, дэлхийн 12 удаагийн аварга, домогт даамчин Зоя Голубева хошуучилсаар байна. Шийдвэрлэх тоглолт үдээс өмнө болно.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ