Ц.Нямдорж Нострадамустай үзэхээр шийджээ

Хүн төрөлхтний түүхнээ зөнчөөрөө мөнхөрсөн хоёр хүний нэг, бидний мэдэхээр бараг анхны тодорхой төлөгч Нострадамус гэх эрхэм байсныг үзэгчид мэдэх биз ээ. Нөгөөх нь мэдээж болгар эмээ Ванга. Энэ хоёртой эн тэнцэх хүн Монголоос УИХ-ын гишүүн Ц.Нямдорж болоод байна. Тэр ер нь түүнтэй үзэхээр шийджээ. “АН-ын Засгийн газар эдийн засгийг хэрхэн унагахыг би сайн харж байна. Тэр метро бүтэхгүй ээ. Бат-Үүл бид хоёр амьддаа үзэхгүй” хэмээв. Түүний үг “харж”, “үзэж” гэдгээр тодорхойлогдож байгааг та анзаарсан гэдэгт найднам. УИХ-д удаан суухаар ирээдүйг нэвт хардаг шидтэй болдог юм байна даа.

Г.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ