Даамын ДАШТ өнөөдөр дуусна

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж, медальтнууд тодорно. 14 дэх өргийн дараах байдлаар Дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева тэргүүлсэн хэвээр байна.
Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голландын иргэн Харри Оттен өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд өнөөдөр болох тэмцээний хаалтын ажиллагаанд оролцож, баг тамирчидтай уулзах гэнэ. 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хаалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 16.00 цагт болно.
Хаалтын ёслолд Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч болон ССАЖ-ын сайд тэргүүтэй албаны хүмүүс, гадна, дотны зочид оролцох юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ