Ш.Батхүү 30 сая доллараа юунд зарцуулснаа мэдэхгүй гэжээ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, хуурамч гарын үсэг үйлдэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан “Жаст” группын захирал асан Ш.Батхүүг цагдан хориод удаж байна. Түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гаргаж хорьсон бөгөөд энэ долоон хоногт үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм. Хоригдоод сар гаруй хугацаа өнгөрсөн түүнийг өмгөөлөгчид нь батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа ч прокурор, шүүх хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Тэрбээр мэдүүлгээ өгч байгаа бөгөөд “Стандарт” банкнаас авсан 109 сая ам.долларынхаа 30 саяыг нь юунд зарцуулснаа мэдэхгүй байна хэмээн мэдүүлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ