ЦЕГ-ын ажилтнууд нэгийгээ зодож, гэмтээжээ

ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нэгнийгээ зодож хүнд гэмтээжээ. Тус хэлтсийн эрх бүхий нэгэн албан тушаалтан нь өөр 2-3 хүнтэй хамтарч нэг алба хаагчаа хэвтэрт ортол нь зодсон байна. Хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн байна. Хохирогчийн бие байдал тааруу байгаа бөгөөд одоогоор ГССҮТ-ийн Тархи, нуруу нугасны тасагтхэвтэн эмчлүүлж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ