Он гарсаар 9 газарт эзэмших эрх олгожээ

Газар эзэмших, ашиглах эрх олгосон болон хүчингүй болгосон, эрх шилжүүлсэн зэрэг газрын харицаатай холбоотой мэдээллийг 14 хоног тутам нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөр танилцуулж байхаар болсон. 10-р сарын 14-ний ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2013 он гарсаар нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 13382 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2 385.02 га газрын асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээллээ.
Нийт446 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад137.31 гагазрыг эзэмшүүлэх эрх шилжүүлэх, 187 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын293.25 гагазрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөх, 254 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын110.00 га газрын эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах, 135 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 1032.4 га газрын эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, 9 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад188.10 га газрыг эзэмших эрхийг шинээр олгох, 122 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 114.7 га газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, 123иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 5.70 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх асуудлыг шийдвэрлэжээ. Дараагийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын харилцааны талаар гаргасан шийдвэрийг танилцуулж байх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ