"Нарантуул"-ын хэргийг прокурорт шилжүүллээ


“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах өнгөрсөн наймдугаар сарын 23-нд шатаж, галын улмаас нэг хүн амь үрэгдэж, олон иргэн эд бараагаараа хохирсон хэрэг гарсан. ЦЕГ-ын даргын тушаалаар уг хэргийг шалгах Ажлын хэсгийг УМБГын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Э.Идэрцогоор ахлуулж, хохирогчдоос тайлбар, сэжигтнүүдээс мэдүүлэг авах зэргээр багагүй ажил хийж байгаа юм. Тэд хэргийн газарт 50 гаруй шинжилгээ, шалгалт хийсэн бөгөөд хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн прокурорт шилжүүлсэн байна. Мөн иргэдийн бэлэн мөнгө, мөнгөн тэмдэгтийг сольж олгох талаар Монгол банктай хэлэлцэж тохиролцжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ