Дэд хурандаа П.Өлзийсайханыг шүүх тов гарлаа


Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Тодруулбал, түүнийг найман жилийн өмнө хүн зодсон хэрэгт буруутган ийнхүү шалгаж байнаа юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлж, хурлын товыг гаргажээ. Түүнийг энэ сарын 18-нд буюу ирэх баасан гаригт 11.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болсон байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ