СБД-т оршин суугаа иргэдийн хорооны тодорхойлолтыг төлбөргүй болгов

Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тогтолцоог бий болгоход чиглэсэн арга хэмжээний хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, хэрэгжилтийг нь үнэлж, дүгнэн зохих саналаа хүргүүлж ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн хороод иргэддээ оршин суугаа хорооны тодорхойлолтыг олгохдоо 50, 100 төгрөгний хураамж авч байгааг тогтоож, тус газраас дүүргийн Засаг даргад хуулиар болон Засгийн газраас тогтоосноос бусад төлбөр хураамж авахгүй байх “Зөвлөмж” хүргүүлснээр хорооны тодорхойлолтыг үнэ төлбөргүй гаргаж байхаар тус дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ