З.Баянсэлэнгийн гар хөл бологсдыг шүүнэ

Нийслэлийн дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны сонгуулиар сонгогчдод мөнгө тараасан хэрэгт холбогдсон МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшигч Ш.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ нарын зургаан хүнд холбогдохэрүүгийн хэргийг маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэхээр болсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурван сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Тиймээс тэдний гар хөл болсон хүмүүсийг өнөөдөр шүүх юм байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130.2-т зааснаар буруутган шүүнэ. Хуралд улсын яллагчаар А.Дэлгэрмөнх, шүүгчээр Б.Халиун нар оролцоно. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч “Энэ хүмүүс шүүгдэх ёсгүй. Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой” гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ