"Цэвэр агаар" сангийн даргыг томиллоо


“Цэвэр агаар” сангийн удирдлагуудыг таван тэрбум төгрөгийн хэргээр саатуулан шалгаж байгаа. Тиймээс тус байгууллага хэсэг хугацаанд удирдлагагүй байсан билээ. Тэгвэл саяхан тус сангийн захирлаар Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын алба хашиж байсан Д.Баасанг томилсон байна. Уг санд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр их хэмжээний мөнгө төсөвлөдөг аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ