Эмээлт орчимд газар хөдөлжээ

Өчигдөр орой 20.08 цагийн орчимд Эмээлт орчимд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал,газар хөдлөлтийн байрлал өргөрөгийн 47.95, уртрагийн 106.49 ба Эмээлт өртөө нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсийн тоонд ордог хэмээн Одон орон, Геофизикийн судалгааны төвөөс мэдээлэв. Дашрамд дурьдахад, газар чичирхийлэх байдал Эмээлтээс гадна Нисэх орчимд мэдрэгдсэн талаар хэд хэдэн оршин суугч мэдээлсэн юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ