Золбин нохой, муур устгах ажлыг эрчимжүүллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муур олширч иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас золбиннохой, муур устгах ажлыг эрчимжүүллээ. Нийслэлд 200 мянга орчим золбин нохой, муур байгаа бөгөөд тэдгээрийг устгахаар 11 гэрээт анчин ажиллаж байгаа нь хангалтгүй гэдгийг албаныхан хэлж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 сарын 17-ны хуралдаанаар золбин муур, нохой устгалын зардлыг шинэчлэн тогтоож нэг нохой, муурыг 5000 төгрөгөөр устгадаг байсныг7500 төгрөг болгож өөрчилсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ