Өнөөдөр ОУХМ Ж.Отгондалай рингэнд гарна

Боксын ДАШТ Казахстаны Алма-Ата хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 7 боксчин өрсөлдөнө. Өнөөдөр ОУХМ Ж.Отгондалайгийн тулаанаар манай тамирчдын өрсөлдөөн эхэлж байгаа юм.
Боксын ДАШТ-ий сугалаа гарсан. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд 52 кг-ийн жинд тамирчин оролцохгүй. Учир нь ОУБХ-ноос баталсан шинэ дүрмийн дагуу 19-40 насны боксчид Дэлхийн аваргын рингэнд гарах ёстой. Гэтэл манай улсын тамирчин Энхдэлгэр 18 настай учраас тэрээр энэ удаагийн тэмцээнийг өнжиж байна.
Иймээс 52 кг-ийн жинд МБХ тамирчнаа хасууллаа. Тэмцээний хамгийн хөнгөн жин буюу 49 кг-д 38 боксчин тулалдахаас манай тамирчин Г.Ган-Эрдэнэ эхний даваандаа хий мөргөж гарч ирээд хоёрдугаар үед мөн л хий мөргөсөн Унгарын залуу тамирчин Иштван Унгаритай тоглоно. Хожвол Австрали, Бразил, Тайландын аль ялж гарч ирсэнтэй тоглоно. Г.Ган-Эрдэнэ 19-нд эхний тоглолтоо хийнэ.
Харин 52 кг-д 47 орны боксчин хүч үзнэ. Тэгвэл 56 кг-д 51 боксчин өрсөлдөхөөс олимп дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Төгсцогт эхний даваандаа гоц мөргөж энэ сарын 19-нд Азербайжан, Тажикстаны боксчдын аль хожсонтой тоглоно.
60 кг-д манай улсын тамирчин ОУХМ Ж.Отгондалай 46 боксчид дундаас эхний даваанд Кенийн тамирчинтай оноолт таарчээ. Тэрээр өнөөдөр 21.00 цагийн орчимд эхний тулаанаа хийнэ. Ж.Отгондалай өрсөлдөгчөө ялбал Бразилын тамирчин Консейсаотай хүч үзнэ. Дашрамд дурдахад 64 кг-д хамгийн олон буюу 55 боксчин өрсөлдөх юм.
Энэ жинд олимп дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ У.Мөнх-Эрдэнэ эхний даваагаа хийлж дараагийн даваандаа Хятад, Туркменстаны аль ялсантай тоглоно. Түүний эхний тулаан энэ сарын 15-нд болно. 69 кг-ийн жиндОУХМ Б.Түвшинбат өрсөлдөх ба энэ жинд бас л 55 боксчин өрсөлдөнө. Манай улсын тамирчин эхний даваанд Хятадын боксчин Мехмед Турсунтай оноолт таарсан.
Тэрээр өрсөлдөгчөө ялбал ОХУ-ын тамирчин Александр Беспутинтай өрсөлдөх болно. Харин 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр эхний тоглолт 17-ны өдөр хийх бөгөөд түүний өрсөлдөгч Израйлын боксчин байна.
81 кг-д хүч үзэх ОУХМ С.Эрдэнэбаяр өмнөх хоёр ч дэлхийн аваргад оролцож байсан туршлагатай нэгэн. Түүний эхний учраа АНУ-ын Геремиа Торрес. Энэ жинд 40 боксчин хүч үзэхээр Алма-Атад цугларчээ. Боксын ДАШТ энэ сарын 27-ны өдөр өндөрлөнө.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ