“Гал үндэстэн” холбооны нэг хүнийг батлан даалтад гаргалаа

Төрийн ордон руу буудаж, тэсрэх бодис байрлуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүст Эрүүгийн хуулийн 177.1, 91.2.13 гэсэн хоёр зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, 91.2.13.нийтэд аюултай аргаар хүний амь нас хөнөөхийг завдсан, 177.1-т зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор,олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн хэмээн хэрэг үүсгээд байгаа юм. Мөн тэднийг ШШГЕГ-ын газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэг хүнийг нь батлан даалтад гаргасан ба энэ долоо хоногт дахин нэг хүнийг батлан даалтад гаргана хэмээн эх сурвалж мэдээллээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ