Улсын орлого болсон автомашиныг дуудлагаар худалдана


Гааль хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг ирэх сард хийх гэж байна. Дуудлага худалдаа Гаалийн ерөнхий газрын наймдугаар давхарын хурлын танхимд ирэх арваннэгдүгээр сарын 11-нд 08.30-09.30 цагт болох юм. Харин дуудлага худалдаанд орох автомашинуудыг энэ сарын 25-нд 14.00-16.00 цагт Хан-Уул дүүрэг, дунд голын хойно Цагдаагийн авто баазын зүүн талд байрлах ГЕГ-ын саарал өнгийн сэндвичэн агуулахад нийтэд дэлгэн сонирхуулах юм байна.
Г. Бат


СЭТГЭГДЭЛ БИЧИХ