Зоя Голубева жинхэнэ домог боллоо

Дэлхийн аварга шалгаруулах даамын эмэгтэйчүүдийн 38 дахь тэмцээн Улаанбаатарт болж, манай гаригийн шилдэг 16 тамирчин тойргоор тоглож дүнгээ гаргалаа.

Тэмцээнийг Латвийн их мастер, дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубева тэргүүлж, жинхэнэ домог болов.

Тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь болох, манай дэд мастер, 15 настай Г.Одгэрэлд бүдэрсэн ч, сааталгүй түрүүлсэн нь сэтгэлзүйн бэлтгэл хэр өндөртэйг нь харуулав. Манай "нядхан" хамгийн ирээдүйтэй даамчин болохоо харуулав. Мөнгөн медалийг дэлхийн таван удаагийн аварга, Украйны их мастер Д. Ткаченко, хүрлийг мөн дэлхийн татан удаагийн аварга, ОХУ-ын их мастер Т.Тансыккужина хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ