"Тин Хун" уурхайн ажилтан амиа алдлаа

Төв аймгийн Жаргалант сумын нутагт золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, "Тин Хун" гэх алтны уурхайд олборлолт хийж буй компанийн цооногт ажилчин нь унаж нас барсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа эхэлжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд адуу эргүүлнэ гэж гарсан хүн ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл арваад хоногийн өмнө гарч байсан. Тэгвэл уг иргэн голын усанд живж нас барсан байсныг өчигдөр олжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ