”Автобус-3” компанийн захирал сэтгүүлчдийг хүн гэж үзсэнгүй

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Автобус-3” нийслэлийн өмчит компанийн ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаарх гомдол МҮЭХ-нд сүүлийн үед их ирэх болсон.

Тиймээс гомдлын дагуу МҮЭХ-ныхон “Автобус 3” компанийн удирдлагууд болон ажилтнуудтай уулзаж санал бодлыг сонсохоор өнөөдөр 15.00 цагт очсон ч Х.Амгаланбаатар Ерөнхийлөгчөөс бусдыг компани руугаа нэвтрүүлсэнгүй.

Сэтгүүлчид тус компанийн үүдэнд 40 минут хүлээгээд мэдээлэл авах эрхийнхээ дагуу орохыг хүссэн ч хамгаалагчид хэнийг ч нэтрүүлэхгүй гэж эсэргүүцсэнээр барахгүй төв хаалгаа түгжиж хэнийг ч оруулахгүй гэсэн юм. Улмаар сэтгүүлчид болон хамгаалагчдын дунд зодоон болж, сэтгүүлчид дайрч орсон ч Цэен-Очир захирлаас яриа авч чадсангүй.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тус компанийн захирал Цэен-Очиртой уулзсаныхаа дараа ажилчдын төлөөлөлтэй уулзсан юм. Гэхдээ тус хуралд 10 орчим хүн л суусан. Учир нь компанийн удирдлагуудын зүгээс "хурал болохгүй" гэж худал хэлэн ажилчдаа тараажээ. Гэтэл МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй хийх ажилчдын уулзалт дөнгөж эхлэх үед тус компанийн захирал Цэен-Очир хоёр ажилчнаа сэтгүүлчдийг оруулсан гэдэг шалтгаанаар дуудан дарамталж байлаа. Сэтгүүлчдийн нүдэн дээр ингэж дарамталж байгаа хүн ажилчдаа бусад үед хэрхэн дарамталдаг нь ойлгомжтой.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ