“Алсын удирдлага”-ын тухай мэдээлнэ

БНСУ-ын Пусаны олон улсын 18-р кино наадмын нэр хүндтэй “Шинэ давалгаа” уралдааны тэргүүн шагналыг найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино хүртлээ. Уг киноны уран бүтээлчид өнөөдөр12:00 цагаас "Монгол Ньюс" ХХК-ны байранд хэвлэлийн бага хурал хийж, киноныхоо тухай ярих юм байна.
Энэ сарын 3-12-нд болсон Пусаны олон улсын кино наадамд 70 орны 299 кино богино хэмжээний бүтээл, баримтат кино, үзэгчдийн нэрэмжит шагнал, кино шүүмжлэгчдийн шагнал тэргүүтэй арван төрөлд шилдгээ тодруулжээ. Хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй төрөл болох “Шинэ урсгал”-д Монгол, Солонгосын уран бүтээл түрүүлж, 30 мянган ам.доллараар шагнуулсан байна.
Энэ нь 18 жил зохион байгуулсан наадмын түүхэнд Монгол кино шагнал хүртсэн анхны тохиолдол гэнэ. “Алсын удирдлага” киног Германы найруулагч Наоми Спиро, зураглаач Чарльз Либинтэй хамтран бүтээжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ