Ч.Баттуулын хэргийг шүүхэд шилжүүлнэ


АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан 25 настай Ч.Баттуулын хэргийг энэ долоо хоногт Нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлсэн. Тэгвэл прокурорын байгууллагаас ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлэхээр болжээ. Энэ талаар прокурорын байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад “Ч.Баттуулын хэрэг прокурорын хяналтад ирсэн. Мэдүүлгээ байн байн өөрчилснөөс болж хэрэг шийдэгдэхгүй сунжирч байна. Өгсөн мэдүүлэг бүр нь худлаа байдаг. Прокурорын байгууллагын зүгээс хяналт тавьж дууссан. Тиймээс ирэх долоо хоног гэхэд шүүхэд шилжүүлнэ” гэлээ.
Ч.Баттуул нь мэдүүлгээ олон удаа өөрчилснөөс болж, түүний хэрэг хоёр удаа шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байгаа юм. Мөн Ч.Баттуулын мэдүүлгээр уг хэрэгт зургаан иргэнийг шалгасан ч холбоогүй болох нь нотлогдсон байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ